Booking guide
Лизингээр хувааж
төлөх заавар

Бидний тухай

NURA (НУРА) нь эмч ба хиймэл оюун ухааны хамтарсан, хамгийн үр дүнтэй хослол юм. Хиймэл оюун ухаан нь их хэмжээний өгөгдөлд- маш хурдтайгаар дүн шинжилгээ хийдэг ба эмчийн зүгээс харах боломжгүй жижиг хэмжээтэй хэвийн бус өөрчлөлтийг тодорхойлсноор эрүүл мэндийн салбарт хавдрын эрт үеийн илрүүлгийг шинэ түвшинд гаргаж байна.

НУРА нь дүрс оношилгооны хамгийн сүүлийн үеийн, ухаалаг шийдэл болон эмнэлгийн технологиор тэргүүлэгч FUJIFILM корпорац болон эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нөр туршлагатай Dr.Kutty Healthcare группын хамтын ажиллагааны дүнд үүссэн эрүүл мэндийн брэнд юм.

НУРА төвийн зорилго нь эрт илрүүлгийн соёлыг түгээж, хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлж, хавдрыг эрт үед нь илрүүлэн хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино. НУРА танд, Япон улсын эрт илрүүлэг үзлэгийг иргэддээ олон жил тогтвортой, үр дүнтэй хийсэн туршлагад суурилсан мэдлэг, хамгийн сүүлийн үеийн технологийг халуун дотно зочломтгой үйлчилгээний хамт хүргэх болно.

FUJIFILM Корпорацын эрүүл мэндийн үйлчилгээ

FUJIFILM корпорац нь 1936 онд рентген хальс үйлдвэрлэж эхэлснээр анагаах ухааны салбарт анх хөл тавьсан бөгөөд өдгөө эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж, шинэ технологийн чиг хандлагаар тэргүүлэх болжээ.

Хэрэв та FUJIFILM корпорацыг зөвхөн гэрэл зургийн компани гэж мэддэг байсан бол өнөөдрөөс шинээр, өөр өнцгөөр харж эхлэх байх аа. FUJIFILM корпорац нь бүхий л ур чадвараа шингээсэн орчин үеийн технологийг эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр хичээж, байнга шинэчилж байдаг ба ингэснээрээ амьдралыг өөрчилж байдаг.

Бид соёл, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн хөгжил, нийгмийн эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахад оролцож, хамгийн тэргүүний технологийг дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхэд цаашдаа ч ашигласаар байх болно. Бидний гол зорилго бол дэлхий даяар хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулах юм

БИДНИЙ АЖЛЫН ЗАРЧИМ

ЧИН СЭТГЭЛЭЭР

Бид хайртай гэр бүлдээ үйлчилгээ үзүүлж байгаа мэт чин сэтгэлээр, эмнэлгийн ажилтны ёс зүйг эрхэмлэн дээдэлж, үйлчлүүлэгчдэдээ мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээ үзүүлнэ.

ХАМТЫН ХҮЧЭЭР

Бид хамтын хүчээр үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлж, салбартаа манлайлан ажиллана.

ГАЛ ЭРМЭЛЗЭЛТЭЙГЭЭР

Бид үзэл хандлага, гал эрмэлзэл, ур чадварыг өдөр тутмынхаа амжилтын тулгуур болгон ажиллана.

ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧЭЭР

Бид хүнлэг, энэрэнгүй байж хүн бүрд хүндэтгэлтэй хандан, чин үнэнч, шударга ёсыг баримталж, хэнийг ч үл ялгаварлан мэргэжлийн хариуцлагатай байдлаа эн тэргүүнд тавин ажиллана.