МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Та манай цахим хаягт нэвтэрэхээс өмнө энэхүү Нууцлалын болдого болон цахим хаяг ашиглах нөхцөлийг анхааралтай уншина уу. Хэрэв та манай цахим хаягыг ашиглаж эхэлсэн бол энэхүү Нууцлалын бодлого болон цахим хаяг ашиглалтын нөхцөлийг дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрч буй юм. Мөн манай Нууцлалын бодлого болон цахим хаяг ашиглалтын нөхцөлийн зүйл заалттуудтай санал нийлэхгүй бол та цахим хаяг ашиглахаа түдгэлзэх боломжтой.
Энэхүү Нууцлалын бодлогод ‘бид’, ‘бидэнд’, ‘манай’ гэдэг нь nura.mn цахим хаягийг хөгжүүлэгч, эзэмшигч “Таван Богд Нура” ХХК-г илэрхийлнэ. Харин ‘та’ гэж цахим хаягт зочилж буй таныг илэрхийлэх болно.
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1 Энэхүү нууцлалын бодлого нь ‘’Нура Монголиа’’ төвийн нүүр хуудас болон www.nura.mn цахим хаягаар дамжуулан Үйлчлүүлэгчийн мэдээллийг бүртгэх, ашиглах, дамжуулах, хадгалах, хамгаалах үйл ажиллагааг зохицуулсан баримт бичиг юм.
1.2 Энэхүү нууцлалын бодлого нь ‘’Нура Монголиа’’ төвийн Үйлчилгээний нөхцөлийн нэг хэсэг бөгөөд таны зөвшөөрлөөр уг журамд заасны дагуу мэдээлэл цуглуулах, хадгалах, ашиглах, дамжуулах эрхийгТаван Богд Нура ХХК-д олгоно.
1.3 Үйлчлүүлэгчийн хувь хүний болон эрүүл мэндийн мэдээллийг Олон улсын ISO/IEC 27001:2013, Монгол улсын “Хувь хүний нууцын тухай”, “Эрүүл мэндийн тухай хууль”, “Эрүүл мэндийн цахим мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын журам” зэрэг Монгол улсад мөрдөгдөж буй хуулиар хамгаална.
1.4 Нууцлалын бодлогод тусгаснаас өөр нөхцөл, Монгол улсын хуульд зааснаас бусад ямар ч тохиолдолд Үйлчлүүлэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Энэхүү нууцлалын бодлогоор бид таны мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй??? байдлыг хангах үүргийг хүлээнэ.
ХОЁР. МЭДЭЭЛЛИЙГ БҮРТГЭХ, ЦУГЛУУЛАХ
Байгууллагын цахим системд бүртгэл үүсгэх, нэвтрэх, ашиглах үед дараах мэдээллүүд хадгалагдана. Үүнд:
2.1.1 Ерөнхий мэдээлэл (таны овог, нэр, хүйс, төрсөн огноо)
2.1.2 Холбоо барих мэдээлэл (цахим шуудан, утасны дугаар)
2.1.3 Цахим хаягаар дамжуулан авсан үйлчилгээний мэдээлэл
2.1.4 Таны бидэнд сайн дураар өгч болох бусад мэдээлэл (цахим шуудангийн хаяг эсвэл захидлаар дамжуулан хуваалцаж болох мэдээлэл)
2.2 Байгууллагын цахим системийг ашиглах явцад танаас цуглуулсан хувь хүний нууцад хамааралтай мэдээлэлд дараах мэдээллүүд хамаарна. Үүнд
2.2.1 Нууц үг
2.2.2 Санхүүгийн мэдээлэл (дансны дугаар, зээлийн картын мэдээлэл, бусад төлбөр төлөлтийн мэдээлэл)
2.2.3 Эрүүл мэндийн мэдээлэл (хувь хүний бие эрхтний эмгэг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг)
2.2.4 Хууль тогтоох байгууллагаас гаргасан мэдээлэл
2.3 Байгууллагын цахим системд зочилсон хэрэглэгч бүрийн сүлжээний хаяг, компьютерын үйлдлийн систем, веб хөтөч, интернет үйлчилгээ үзүүлэгч компанийн мэдээллийг бүртгэж хадгална. Энэ мэдээллээр бид өөрийн цахим системийн үйлчилгээг сайжруулах, дүн шинжилгээ хийхэд ашиглана.
2.4 www.nura.mn цахим хаяг нь түр зуурын цахим хөтөчийн cookie-г ашиглан таны зарим цахим нэвтрэлтийн үйл явцыг бүртгэж, үйлчлүүлэгчид зар сурталчилгааны мэдээлэл өгөх эсвэл оновчтой үйлчилгээ санал болгодог. Сookie-д Үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл хадгалагдахгүй. Та хүсвэл интернет хөтөч дээрээ cookie-г идэвхгүй болгон тохируулж болно.
ГУРАВ. ЦАХИМ СИСТЕМ АШИГЛАХ
3.1 Үйлчлүүлэгч цахим системийн “Нууц үгийн журам”-д нийсэн нууц үгийг үүсгэн ашиглана.
3.2 Нэвтрэх эрх, нууц үгийг бусдад мэдэгдэх, дамжуулан ашиглуулахыг хориглоно.
3.3 Байгууллагын цахим системийн зохицуулагчид таны нууц үгийг мэдэх боломжгүй бөгөөд хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрэглэгч өөрөө хамгаалах үүрэг хүлээнэ.
3.4 Үйлчилгээ авч дууссан тохиолдолд цахим хаяг аппликейшнаас гарах үйлдлийг заавал хийнэ.
3.5 Үйлчлүүлэгч өөрийн нууц үгийг алдсанаас үүдэн гарах эрсдэл, хохирлыг ‘’Нура Монголиа’’ төв хариуцахгүй. Хэрэв таны бүртгэлийг зөвшөөрөлгүйгээр хэн нэгэн ашиглаж байна гэж үзвэл нэн даруй холбогдох утсаар холбогдож мэдэгдэнэ үү.
3.6 Үйлчлүүлэгчийн зөвшөөрлөөр өөрийн эрүүл мэндийн мэдээллийг эмчтэй хуваалцах боломжийг бүрдүүлнэ.
ДӨРӨВ. МЭДЭЭЛЭЛ ХАДГАЛАХ
4.1 Байгууллагын цахим систем нь AWS 143PCI-DSS, HIPAA/HITECH, FedRAMP, GDPR, FIPS 140-2, NIST 800-171 мэдээллийн аюулгүй байдлын стандартыг хангасан үүлэн технологийн дэд бүтцийг ашигладаг бөгөөд таны хувийн мэдээлэл стандарт бүхий дата төвд цахим хэлбэрээр хадгалагдана.
ТАВ НУУЦЛАЛЫН БОДЛОГО ӨӨРЧЛӨЛТ ОРОХ
5.1 Энэхүү нууцлалын бодлогод өөрчлөлт орох тухай бүрд ‘’Таван Богд Нура’’ ХХК нь цахим хаяг, аппликэйшн болон Үйлчлүүлэгчийн бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар илгээнэ. Та цаашид бидний үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласаар байх тохиолдолд өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
5.2 Хэрэв та уг бодлогын нөхцлийн аливаа өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, цаашид үйлчилгээ ашиглахаас татгалзвал help@nura.mn цахим шуудангийн хаягаар холбогдож бүртгэлээ цуцлах боломжтой.