Booking guide
Лизингээр хувааж
төлөх заавар

Эрт илрүүлэг таныг өөртөө хайртай, эрүүл мэндээ хянадаг, хэзээд соргог амьдрахад тусална.

Эрүүл хүмүүст хийгдэх тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг

Эрт илрүүлэгт орох нь таны эрүүл мэндэд тустай бөгөөд танд дуртай зүйлээ үргэлжлүүлэн санаа зоволгүй хийх боломжийг олгоно.

Жил бүр эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсанаар таны эрүүл мэндийн байдлын талаар иж бүрэн, үнэн зөв урьдчилан таамаглах боломжийг олгоно.

Хорт хавдрын үе шат

Хавдрын эс

Тунгалагийн зангилаа

1-Р ҮЕ ШАТ

Хавдар зөвхөн нэг хэсэгт байна.

2-Р ҮЕ ШАТ

Хавдрын хэмжээ томорч, ойролцоох тунгалгийн булчирхайд тархсан байж болно.

3-Р ҮЕ ШАТ

Хавдар ойролцоох эд болон тунгалгийн булчирхайд тархсан.

4-Р ҮЕ ШАТ

Хавдар биеийн бусад хэсэгт тархсан.

Эрт илрүүлэг яагаад чухал вэ?

Япон Улсад дундаж наслалт эмэгтэйчүүдэд 87, эрэгтэйчүүдэд 82 байдаг. Япон Улсын туршлагаас харахад, 1952 онд хамгийн анх эрт илрүүлгийн шинжилгээг эхлүүлж, жил бүр өвчнийг эрт үед нь илрүүлдэг ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ТОГТОЛЦООГ бүрдүүлж чаджээ. Иймд өвчнийг эрт илрүүлэх нь дундаж наслалтыг нэмэгдүүлэх хамгийн том хүчин зүйл гэдэг нь энэ жишээнээс тодорхой харагдаж байна. Япон улсад хорт хавдрыг ихэвчлэн эрт үе шатанд нь илрүүлдэг учраас хавдар оношлогдсон тохиолдолд эрт, үр дүнтэй эмчилгээ хийгдэх хамгийн сайн боломжийг олгодог.

НУРА нь Япон Улсын эрт илрүүлгийн системээр загварчлагдсан төв юм.

*Эх сурвалж: Дэлхийн банк

Хорт хавдрын өвчлөл – Монгол улс

Монгол Улс дэлхийд хавдрын шалтгаант нас баралт, тэр дундаа элэгний хорт хавдрын өвчлөлөөр тэргүүлж байна.

Монгол Улсын хүн амын дунд 2022 онд 6885 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Элэгний хорт хавдар 33.2%, ходоодны хорт хавдар 17.2%, уушги гуурсан хоолойн хорт хавдар 7.6%, улаан хоолой 5.0%, умайн хүзүүний хорт хавдар 4.6%-ийг тус тус эзэлж байгаа ба эдгээр зонхилон тохиолдох хорт хавдрууд нийт хорт хавдрын 67.6%-ийг дээрх эзэлж байна.

*Эх сурвалж: Эрүүл мэндийн үзүүлэлт 2022

Зонхилох эхний 5 байршлын хорт хавдар

Эрэгтэй

  • Элэгний хорт хавдар
  • Ходоодны хорт хавдар
  • Уушги, гуурсан хоолой
  • Бүдүүн, шулуун гэдэс
  • Улаан хоолой

Эмэгтэй

  • Элэгний хорт хавдар
  • Ходоодны хорт хавдар
  • Умайн хүзүүний хорт хавдар
  • Хөхний хорт хавдар
  • Улаан хоолойн хорт хавдар

2022 онд бүртгэгдсэн зонхилох 10 байршлын хорт хавдрын 32.3% нь эрт үе шатандаа, 67.7% нь хожуу үе шатандаа оношлогджээ.

*Эх сурвалж: Эрүүл мэндийн үзүүлэлт 2022

Эрт илрүүлэгт хэзээ хамрагдах вэ?

Эрүүл мэнддээ онцгойлон анхаардаг, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй өвчлөл, хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг ойлгодог хэн бүхэнд НУРА эрт илрүүлгийн төв нээлттэй.

НУРА төвийн зорилго бол амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй эрүүл мэндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, зөв дадлыг хэвшүүлэхийн зэрэгцээ, хорт хавдрыг эрт үед нь илрүүлж хүн амын амьдралын чанарыг хамтдаа дээшлүүлэхэд оршино.

Стресс ихтэй завгүй амьдралын хэв маягтай, ойр ойрхон бизнес аялалд явдаг, нойрны болон дасгал хөдөлгөөний дутагдалтай хүмүүсийг тогтмол үзлэгт хамрагдахыг зөвлөж байна. Гэр бүлийн гишүүдэд удамших хандлагатай хавдрын тохиолдлын өгүүлэмжтэй, илүүдэл жинтэй, тамхи, архи согтууруулах ундааны хэрэглээ өндөр зэрэг амьдралын буруу хэвшилтэй хүмүүс жил бүр үзлэг шинжилгээнд хамрагдах нь ихээхэн ач тустай.